2016 онд Газар Дундын тэнгист урьд урьдын жилүүдийнхээс олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-24 12:19:03

ЖЕНЕВ. /PrensaLatina/. Энэ он гарснаас хойш Газар Дундын тэнгист амиа алдаж, сураггүй болсон дүрвэгчид болон цагаачдын тоо 5000-аас даваад байна. Энэ нь нэг жилийн хугацаанд тус тэнгист хамгийн олон хүн амиа алдаж, сураггүй болсон тохиолдол юм.

НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал хариуцсан дээд комиссар Женев хотноо өчигдөр мэдэгдэл хийхдээ “Газар Дундын тэнгист өчигдөр л гэхэд  дүрвэгчид, цагаачид тээвэрлэж явсан хийлдэг хоёр завь хөмөрсний улмаас 100 орчим хүн амиа алдлаа” гэжээ.

Он гарснаас хойш тус тэнгист амиа алдсан хүмүүсийн тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад бараг 1200 орчмоор илүү олон байна.

Хойд Африкийн улсуудаас Европын улсууд, ялангуяа Италид хүрэхийн тулд найдваргүй, хэврэг завиудаар амь өрссөн аялалд гарах нь нэмэгдсээр байна гэж НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газар анхаарууллаа

Г.Доржханд
 

Холбоотой мэдээ