Улаанбаатарт 15-17 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-12-25 10:03:33

 Баруун аймгуудын нутггаар үүлэрхэг. Баруун аймгуудын зүүн, төвийн аймгуудын баруун өмнөд, говийн аймгуудын баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар 26-31 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 15-17 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

Холбоотой мэдээ