Хүүхэд, залуучуудын театрын дэргэд цирк анги нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 10:57:31

Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын теарт өвөл цагийн үзвэрээ “Гэгээн Муза 2015” оны шагналт зураач Б.Сайханбаярын “Цагаас цагт” уран бүтээлийн үзэсгэлэн, Г.Мишээлийн ““Би гэдэг ард түмэн” эгозим шүлгүүд” номын нээлтээр эхэлнэ.

Жүжигчин Г.Мишээл саяхан олон улсын  “Ялагчдын цуваа” моно жүжгийн уралдааны “Шилдэг дүр”-ийн эзэн болсон юм. Тус театр өвөл цагийн нээлтэндээ ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиол, түүхийн багш нарыг урьжээ. Учир  нь сургалтын хөтөлбөрийг өөрсдийн уран бүтээлдээ тусгах зорилгоор  багш нарын саналыг сонсох гэнэ. Тус театрын захирлаар Х.Хишигбаатар томилогдсон бөгөөд шинэ менежментээр ажиллана гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Мөн театрынхаа дэргэд цирк анги, театр студи нээнэ гэсэн юм. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ