НӨАТ-ын сугалааны азтануудад батламж гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМТатварын ерөнхий газар (ТЕГ)-аас өнөөдөр НӨАТ-ын 18 дахь удаагийн сугалаагаар тодорсон 6003 азтаныг төлөөлүүлж 5 иргэнд батламж гардуулав.
Энэ оны эхний 11 сарын байдлаар 618 мянга 862 иргэн www.ebarimt.mn цахим хуудсанд хэрэглэгчээр бүртгүүлж, 18 удаагийн сугалааны тохиролд оролцсон байна. Үүнээс 83 мянган азтанаар тодорч, 3 тэрбум 93 сая 280 мянган төгрөг хожсон байна. Хамгийн сүүлийн буюу энэ сарын 18-нд явагдсан тохирлоос зургаан иргэн тус бүр 4 сая төгрөг, 52 азтан 500 мянган төгрөг, 553 азтан 100 мянган төгрөг хожсон бол 5932 азтан 20 мянган төгрөгийн эзэн болсон гэдгийг ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал батламж гардуулах үеэр онцлов.
НӨАТ-ын сугалааны дөрвөн сая төгрөгийн азтан Б.Мөнхбаяр, “Шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш баримтаа тогтмол бүртгүүлж байгаа. Одоогоор 212 баримт бүртгүүлснээс анх удаа азтан болсондоо баяртай байна хэмээв. Мөн дөрвөн сая төгрөгийн азтан Б.Амармөрөн нь 240 гаруй баримт бүртгүүлснээс энэ оны гуравдугаар сард 20 мянган төгрөгийн азтан болж байсан бол 18 дахь удаагийн тохирлоос 4 сая төгрөг хожжээ. Азтануудын зүгээс иргэдийг НӨАТ-ын баримтаа тогтмол бүртгүүлж байхыг уриаллаа.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр