Тагнуулынхан их хэмжээний хар тамхи илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-28 13:10:41

Тагнуулын байгууллагын ажилтнууд шуурхай ажилласнаар энэ сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар их хэмжээний хар тамхи, мансууруулах төрлийн бодис нэвтрүүлэх гэж байсан этгээдийг үйлдэл дээр нь барьж, саатуулжээ.

Монгол Улсын иргэн И гэгч нь БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 50 грамм орчим хар тамхи, мансууруулах төрлийн бодис болох "Мөс" нэвтрүүлэх гэж байгаад ийнхүү баригдсан байна. Түүнд эрүүгийн хуулийн 188.2 зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байгаа. Энэ зүйл анги нь 5-10 жилийн хорих ялтай юм. Одоогоор иргэн И нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ