БНХАУ таван сая доллар хандивлана

Дэлхийд | Эрүүл мэнд
nyamtulga@montsame.mn
2015-10-15 13:06:11

БЭЭЖИН. /Xinhua/. “Эбола”-гийн халдвартай тэмцэх ажиллагаанд БНХАУ-аас таван сая доллар хандивлах тухай гэрээнд БНХАУ болон НҮБ гарын үсэг зурлаа гэж өчигдөр тус улсын Худалдааны яам мэдэгдэв.

БНХАУ-ын Худалдааны орлогч сайд Жан Сянчэнь болон БНХАУ дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, НҮБ-ын Суурин зохицуулагч Алайн Нудехою нар уг гэрээнд гарын үсэг зурсан байна.

“Эбола”-д яаралтай хариу арга хэмжээ авах НҮБ-ын зорилгыг дэмжиж, НҮБ-ын олон улсын итгэлцлийн сан руу хандивын мөнгийг хийнэ.

БНХАУ өнгөрсөн жилийн 12 дугаар сард тус санд зургаан сая доллар хандивласан байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ