Мөсөн гулгуурын талбай ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-05 15:35:37

Дорноговь аймгийн Сайншанд хотод мөсөн гулгуурын талбай өнгөрөгч оны сүүлчээс ажиллаж эхэллээ.

Сайншанд сумын ЗДТГ-аас санаачилж ашиглахгүй байсан ”Дорноговьд үйлдвэрлэв” худалдааны талбайд мөсөн гулгуурыг ажиллуулж хотын иргэд, хүүхэд залуусын чөлөөт цагт зориулж иргэнтэй гэрээ байгуулан ажиллаж буй.

Мөсөн гулгуурыг өглөөнөөс үдэш 24 цаг хүртэл ажиллуулж буй бөгөөд нэг хүүхэд нэг цагийн турш гулгахдаа 2000 төгрөг төлдөг байна. Эрүүл агаарт, эрүүл орчинд Сайншандын хүүхэд залуус, оюутнуудын өвлийн амралтын зугаатай өдрүүд энэхүү мөсөн гулгуур болжээ.

Дашрамд дурдахад цаашдаа Сайншанд хотын төвийн хуучин хэдэн цэцэрлэгт хүрээлэнг өөрчилж  шинэчлэх, ашиглахгүй байгаа зай талбайг төлөвлөж Соёл амралтын хүрээлэн барьж байгуулахад орон нутгаас анхаарч ажиллахаар болсон байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ