ХӨВСГӨЛ: Цагаан-Уул суманд дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд иргэдийн амьдрах орчин, хөгжлийн суурь болох инженерийн дэд бүтцийн ажлын шав тавих ёслол болов.
Тус сумын шинэ суурьшлын бүсийн ус, дулаан, бохирын систем, цахилгаан хангамж зэрэг инженерийн дэд бүтцийн ажил эхэлж байна.
Сумыг хөгжилд түүчээлэх инженерийн дэд бүтцийн ажлыг Цагаан-Уул сумын Засаг дарга С.Гончигням санаачлан УИХ-ын гишүүдэд хандан төсвийг шийдвэрлүүлжээ.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.
Даваасүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх, гүйцэтгэгч компанийн төлөөлөл,
сумын удирдлагууд, иргэд оролцлоо.