Дундговь аймгийн хүн ам өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-06 12:10:09

2016 оны жилийн эцсийн байдлаар Дундговь аймгийн хүн ам 45 мянга 515 болж урьд оныхоос 1.3 хувиар өссөн байна. Луус, Сайхан-Овоо , Адаацаг, Цагаандэлгэр, Гурвансайхан, Баянжаргалан сумын хүн ам 0.5- 2.4 хувиар цөөрсөн бол  бусад сумын хувьд 0.2- 3.5 хувиар хүн ам нь өсчээ. Хүн амын хамгийн их өсөлттэй нь аймгийн төвийн Сайнцагаан сум бол Баянжаргалан сумын хүн амын тоо хамгийн их бууралттай байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Тус аймгийн хүн ам 2012- 2014 онд 0.4- 0.5 хувиар буурч, 44 мянга 200 болсон. Харин 2014- 2016 онд 1.3- 1.6 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байгаа юм. Нийт хүн амын 49.7 хувь нь эмэгтэйчүүд, 50.3 хувь нь эрэгтэйчүүд байгаа бөгөөд 0-39 насны хүн амд эрэгтэйчүүдийн эзлэх хувь илүү байхад 40 дээш насныханд эмэгтэйчүүдийн эзлэх хувь ахиу байна. 70- аас дээш насны 1562 иргэн байгаагийн 59.3 хувь нь эмэгтэйчүүд байна.

Дундговь аймгийн хамгийн олон хүн амтай сум нь Сайнцагаан/15120/, Эрдэнэдалай/5701/, Адаацаг/2826/, Өлзийт/2396/, Хулд/2379/, хамгийн олон хүн амтай баг нь Сайнцагаан сумын Нарлаг /3469/, Мандал/2590/, /2090/, Боржигон /2001/, Аравжих /1752/ баг болж байна.

Харин Цагаандэлгэр /1005/, Баянжаргалан /1169/, Өндөршил /1446/, Говь- Угтаал /1596/, Дэлгэрцогт /1616/ сум болон Цагаандэлгэр сумын Дэлгэрэх зам /199/, Жаргалант /201/, Баянжаргалан сумын Шилийн гол /245/, Цагаандэлгэр сумын Замын улаан /280/, Өлзийт сумын Тагт /289/ баг хамгийн цөөн хүн амтай нь болжээ.  Аймгийн нийт хүн 51 хувь нь хөдөөд амьдарч байна.

Т. Отгонтуяа         

Холбоотой мэдээ