Малаа даатгалд хамруулах сонирхол нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-10 11:40:46

Дорноговь аймгийн ХХААГ-аас мэдээлснээс үзэхэд 2017 онд Дорноговь аймгийн 697 өрх малын индекжуулсэн даатгалд хамрагдсан нь өмнөх оныхоос 40 орчим хувиар нэмэгдсэн байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл, цас зудын гамшиг тохиолдох нөхцлөөс эрсдэл багатай гарахын тулд малаа даатгалд хамруулах малчны тоо энэ онд эрс өсчээ.

Улирч буй 2016 онд Дорноговь аймгийн 450 малчин өрх малын индексжүүлсэн даатгалд малаа даатгуулж нөхөн төлбөрт 50 гаруй сая төгрөгийг авчээ. Мичин жилийн эхлэл Дорноговь аймгийн хувьд тийм ч таатай байсангүй. Цас их орж хүйтэрсний улмаас долоон сум зудын байдалд хүндхэн өвөлжиж аймгийн хэмжээнд бүрэн бус тоогоор 90 гаруй мянган мал зүй бусаар  хорогдсон байна.

Малын индекжүүлсэн даатгалын нөхцөл нь сумын дүнгээр малын хорогдлын хувь хэмжээ  долоон хувиас хэтэрсэн тохиолдол бүрт даатгуулсан малчин нөхөн төлбөр хүлээн авах боломжтой аж.

Малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаа жил бүрийн тавдугаар сард явагддаг бөгөөд 2017 онд Дорноговь аймгийн  697 өрх энэхүү даатгалд хамрагджээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ