Зөвхөн Өмнөговийн иргэдэд тонн нүүрсийг 8000 төгрөгөөр борлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 10:16:04

Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 18-р хуралдаанаар тус аймгийн ард иргэдэд нэг тонн нүүрсийг 10-р сарын 15-наас 11-р сарын 15-ныг дуустал 8000 төгрөгөөр борлуулах тухай тогтоолыг баталсан байна. Гэсэн хэдий ч эцсийн шийдвэрийг орон нутгийн өмчит Таван толгой ХК-ний ТУЗ-ийнхөн хуралдаж гаргах юм.

Энэ жилийн хувьд эдийн засгийн уналттай, иргэдийн худалдан авах чадвар тааруухан байгааг харгалзан үзэж, аймгийн хурлаас энэ шийдвэрийг гаргасан гэлээ. Ямартаа ч улс орны эдийн засгийн хямрал, ард иргэдийн амьдралын байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор дээрх хугацаанд Өмнөговь аймгийн төв болон сумдын айл өрх, төсөвт байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад хөнгөлөлттэй үнээр нүүрсээ борлуулах тухай удирдамжийг аймгийн ИТХ-аас Таван толгой ХК-ийн ТУЗ-д хүргүүллээ. Тодорхой хугацаанд ийнхүү нүүрсний үнийг бууруулж чадвал дундаас нь ашиг олох зорилгоор дамлаж наймаалах, үнийг хөөрөгдүүлэх явдал гаргасан аливаа хүнд хариуцлага тооцохыг албаны хүн анхааруулж байна.

    Өмнөговь  аймаг С.Сумьяа

 

Холбоотой мэдээ