"Алтан өд - 2016" наадмын шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
altankhuyag@montsame.mn
2017-01-11 11:27:27

Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадам  Монголын зохиолчдын эвлэлийн 88 жилийн ойн өдөр СУИС-ын "Оюутан театр"-т болов.

Тус наадам нь яруу найраг, хүүрнэл зохиолын богино болон томоохон хэмжээний бүтээл, жүжиг киноны зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран зохиолын бүтээл гэсэн 9 төрлөөр шилдгүүдээ тодруулдаг билээ. Мөнхүү шилдэг бүтээл туурвисан залуу уран бүтээлчдэд олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг яруу найрагч Б.Урангоо, С.Начин, Я.Баяраа, Т.Есөн-Эрдэнэ нар хүртэв.

"АЛТАН ӨД-2016" наадмын утга зохиолын шилдэг бүтээлүүд

1. Хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээлээр - зохиолч Ш.Энхбаярын "Болжмор, Шоовдор"
2. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний шилдэг бүтээлээр - зохиолч Д.Жамъянгийн " "Сарны шувуу"
3. Хүүрнэл зохиолын богино хэмжээний шилдэг бүтээлээр- зохиолч Т.Бум-Эрдэнийн -"Дотроосоо"
4. Баримтат уран зохиолын шилдэг бүтээл- зохиолч Л.Дашнямын "Байх, байх үгүйн дунд"
5. Уран зохиолын судлалын шилдэг бүтээлээр- судлаач, шүүмжлэгч Д.Галбаатарын "Гэгээг хүсэх, Мананд бэдрэх"
6. Уран зохиолын шүүмжийн шилдэг бүтээлээр - зохиолч П.Батхуягийн "Эсрэг цаг-3"
7. Утга зохиолын орчуулгын шилдэг бүтээлээр -зохиолч Д.Дашмөнхийн "Цэвэрхэн саруулхан газар"
8. Жүжиг, киноны шилдэг зохиолоор -Ш.Гүрбазарын " Жаргаагүй нар"
9. Яруу найргийн шилдэг бүтээлээр -яруу найрагч Я.Баяраагийн "Таслал". 

Б.Алтанхуяг

Холбоотой мэдээ