Сурагчдын амралтыг сунгахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-18 17:37:48

Сүхбаатар аймгийн хэмжээнд ахлах анги буюу 9-12 дугаар ангийн сурагчдын хичээл энэ долоо хоногийн даваа гарагт буюу Нэгдүгээр сарын 16-ны өдөр эхэлсэн. Сурагчдын ирц 16 сургуулийн  хэмжээнд 94 хувьтай байна.

“Аймгийн  хэмжээнд ахлах ангийн сурагчдын ирц хангалттай сайн байгаа. Үлдсэн сурагчид бүгд акттай гэсэн мэпдээлэл ирсэн. Үүний дагуу  аймгийн Боловсрол соёлын газраас актанд шалгалт хийж, улмаар таван хүүхэд томуу томуу төст өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, үлдсэн  хэсэг нь сургуулийн чөлөөгөөр тэмцээн уралдаанд оролцож байгааг тогтоосон. Ер нь томуу томуу төст өвчний дэгдэлт эрс буурсан учир бага, дунд ангийн сурагчдын амралтыг сунгахгүй, энэ сарын 23-наас хичээлийг эхлүүлэх бодолтой байгаа...” хэмээн аймгийн БСГ-ын дарга Л. Байгалмаа хэллээ.

Сүхбаатар аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчний дэгдэлт багасч, 01 дүгээр сарын 18-ны байдлаар нийт өвчлөлийн 11 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байна. Өмнө нь 30 орчим хувьд хүрээд байсан юм.

 

Т. Одончимэг

Холбоотой мэдээ