Хүүхдийн дуудлагын тусгай машин гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-18 21:36:06

Хөвсгөл аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсээр байгаа учраас Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгт зөвхөн хүүхдийн дуудлаганд явах тусгай машин гаргахаар болов.

Өнгөрсөн 7 хоногт томуугийн дэгдэлт 10,2 хувьтай байсан бол өнөөдрийн байдлаар 13,8 хувьд хүрсэн ба хөдөө орон нутгийн 11 суманд өвчлөл 15 хувиас дээш гарчээ. Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж буй учраас өрхийн эмнэлэгүүд оройн 20 цаг хүртэл, Нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасаг оройн 22 цаг хүртэл ажиллаж байна.

Мөн хүүхдийн тасагт 20 орыг нэмэгдүүлж, Улаанбаатар хотноо мэргэжил дээшлүүлж буй 20 эмчийг орон нутагт татаж хүч нэмэгдүүлэн шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа ажээ. Цаашид дэгдэлт аймгийн хэмжээнд 15 хувиас дээш гарвал сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг авах ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ