Тэргэнцэр эзэддээ хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 17:03:53

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд зааснаар ахмад настанд үзүүлэх тусламж хөнгөлөлт эзэддээ хүрч байна.

Тухайлбал Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн хоёр өндөр настанг хуулийн хүрээнд ахмад настанд үзүүлэх тусламж хөнгөлөлтөнд хамруулсан байна. Энэхүү ажлын хүрээнд нийгмийн халамжаас үнэгүйгээр хоёр тэргэнцэрийг олгожээ. Уг тэргэнцэрийг Ерөө сумын ЗДТГ-ын Нийгмийн халамжийн мэргэжилтэн, Нийгмийн даатгалын байцаагч, Багийн Засаг дарга, Нийгмийн ажилтан нар эздэд нь хүлээлгэн өгсөн байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ