Японы кино өдрүүд үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГӨнөөдөр "Тэнгис" кинотеатрт "Кара-агэ", "Яндашгүй их далай" гэсэн хоёр киног үнэ төлбөргүй үзүүлнэ. Япон киноны өдрүүд өчигдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 20-ныг дуустал үргэлжлэх юм. Арав дахь удаагийн “Япон киноны өдрүүд"-ийг Японы Элчин сайдын яам, “Япон сан” хамтран зохион байгуулж байна.
15:00 цагаас гарах “Кара-агэ” кинонд шарсан тахианы мухлаг олноор байх Ооита мужийн Үса хотын нэгэн хоолны газрыг ажиллуулдаг эв түнжин муутай гэр бүлийнхний тухай энэ кинонд өгүүлнэ. Кара-агэгийн ачаар хэрхэн энэ гэр бүл дахин эв нэгдэлтэй болж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлж байгааг энэ киноноос үзэх боломжтой. Харин “Яндашгүй их далай” кинонд далайн эргийн төрөлх хотдоо өөрсдийн хүссэн амьдралыг бүтээхээр эрэлхийлж буй хоёр бүсгүйн нэгэн зуны сонирхолтой түүхийг өгүүлдэг. Тус кино 18:00 цагт үзэгчдийн хүртээл болох юм байна.
Б.Алтанхуяг