Хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй архи хэрэглэхгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_tuul@montsame.mn
2017-01-20 13:52:50

ЭМЯ-наас нийт иргэдэд хандаж хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөв.

Түүнчлэн  архи, согтууруулах ундаа уусны дараа ухаан алдах, амьсгал удаашрах, огиулж бөөлжих, таталт өгөх, биеийн дулаан алдагдах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй гэв. 

Энэ сарын 16-нд Баянгол дүүргийн II хороонд байрлах “Ногоон төгөл” хотхонд архинд хордсон байж болзошгүй таван хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулж Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв болон дүүргийн эмнэлгүүд архины хордлоготой хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нарийвчилсан үзлэг хийх, сэжиг бүхий хүн илэрвэл яаралтай мэдээлэх, холбогдох мэргэжлийн байгууллагатай мэдээлэл солилцон ажиллаж байгаа аж.

Б.Туул

       

Холбоотой мэдээ