200 гаруй нарс мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-17 23:29:51

Нэг сая мод тарих хөдөлгөөнд нэгдсэн Ерөө сумын төр төсвийн байгууллага, хувийн хэвшлийн худалдаа үйлчилгээний газрууд хамтран нийт 219 нарс мод тарьжээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ЗДТГ, сумынхаа ойн ангитай хамтран үндэсний мод тарих өдрийг тохиолдуулан энэ сарын 14-ны өдөр сумынхаа ЗДТГ-ын өмнөх Гэрэлт талбайд нэг сая мод ургуулах хөдөлгөөнд нэгдсэн байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ