Нийгмийн даатгалынхан Эдийн засгийн ил тод байдлын сургалтад хамрагдав

Орон нутагт | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2015-10-17 23:31:24

Сэлэнгэ аймагт Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх нь сургалтыг энэ сарын 12, 13-ны өдрүүдэд аймгийн төв Сүхбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтанд Сэлэнгэ аймгийн 513 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, нягтлан бодогч нар хамрагдсан юм. Тухайлбал уг сургалтанд оролцсон нийгмийн даатгалын ажилчдад Нийгмийн даатгалын тухай хуульд заасан ажил олгогчийн эрх, үүргийн талаар, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг Нийгмийн даатгалын байгууллагад хэрэгжүүлэх талаар,  Нийгмийн даатгалд бүртгэх, тайлан хүлээн авах, тайлан баталгаажуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр баталгаажуулах асуудлаар сургалтыг явуулсан байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ