Багийн ИНХ-д иргэд сэтгэл дундуур байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-31 16:28:39

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын багийн засаг дарга болоод Иргэдийн нийтийн хурлын дарга тэргүүлэгчдийг сонгох багийн иргэдийн нийтийн хурал 01 дүгээр сарын 24-нөөс эхлэн өдөр бүр явагдаж байна.

Иргэд ч багийнхаа хуралд идэвхтэй оролцож байна. Гэтэл багуудын ИНХ-ын зохион байгуулалтанд иргэд сэтгэл дундуур байгаа юм. Учир нь багийн хурал гэдэг бол тухайн багийн оршин суугч ард иргэдийн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх ганц боломжийг олгодог. Гэтэл эдгээр  хурлуудад ямар ч ийм зүйл байхгүй. Ердөө л хоёр нам талцсан, иргэдээс санал авах гэсэн үйл ажиллагаа болж хувирлаа хэмээн иргэд шүүмжилж байна.

Баруун-Урт сум нь есөн багтай. Үүнээс нэг нь хөдөөний баг байдаг. Одоогоор долоон  багийн иргэдийн нийтийн хурал явагдаж засаг дарга болоод ИНХ-ын даргаа сонгоод байна. Эхний долоон хурлын зургаад нь АН ялалт байгуулсан бол, ганцхан дөрөвдүгээр багийн ИНХ-ын даргад МАН ялсан, харин багийн засаг даргын санал тэнцэж, санал санал хуралт явагдахаар болжээ.

Багийн ИНХ 2 дугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ