“Петровис” өнөөдрөөс шатахууны үнээ нэмэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬУржигдар “Шунхлай” ХХК –ийн Дундговь аймаг дахь шатахуун түгээх станц шатахууны үнийг 50- 60 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Өчигдөр орой “Тэс петролиум”, өнөө өглөө “Петровис” ХХК-ийн шатахуун түгээх станцын шатахууны үнэ мөн нэмэгджээ.
“Тэс петролиум” ХХК-ийн шатахуун түгээх станц А80 шатахуунаа литр тутамд 50 төгрөг, Аи92 болон дизель түлшийг 60 төгрөгөөр, “Петровис” ХХК шатахууны бүх төрлийг 60 төгрөгөөр тус тус нэмсэн байна.
Нэмэгдсэн үнээр А80 нэг литр нь 1540, Аи92 1720, Аи95 1900, дизелийн түлш 1760 төгрөгөөр Дундговь аймгийн төвд худалдаалагдаж эхэлжээ.
“Тэс петролиум” –ын хувьд урьд үзүүлж байсан 50 төгрөгийн урамшуулал хэвээр үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Луус, Хулд сумын төв дэх шатахуун түгээх станц нь урьдын үнээр шатахуунаа борлуулж байгаа гэлээ.
Т. Отгонтуяа