Эвлэрүүлэн зуучлах төвөөр 84 иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы эвлэрүүлэн зуучлах төвд өнгөрсөн онд 183 өргөдөл хүлээн авчээ.
Үүнээс гэр бүлийн харилцааны маргаан 11, иргэний эрх зүйн маргаан 84, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан тав ирснээс 66 хэргийг шийдвэрлэснээс 53 нь амжилттай шийдвэрлэгджээ. Энэ байдлаас харахад иргэний эрх зүйн маргаан дийлэнх хувийг эзлэж байна. Иргэд хоорондын маргаан нь ихэвчлэн түрээсийн гэрээ, зээлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээнээс үүссэн маргаан байдаг байна. Харин гэр бүлийн эрх зүйн маргаан нь ихэвчлэн олон жил тусдаа амьдарсан, эхнэр нөхрийн хэн нэг нь өөр гэр бүлтэй болсон, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл их байгаа нь эвлэрэхгүй байх гол шалтгаан болдог ажээ.
Мөн хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны хувьд сахилгын шийтгэл ноогдуулснаас цалин бууруулсан, ажлаас үндэслэлгүй халагдсан гэх шалтгаанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандаж байна хэмээн эвлэрүүлэн зуучлах төвөөс мэдээллээ.
Б.Мягмарсүрэн