Аймгийн аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-03 16:43:37

Булган аймгийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээн өнөөдөр Булган суманд эхэллээ.

Нээлттэй энэ тэмцээнд Булган аймгийн 7 сум, Орхон аймгийн багийн 100-гаад тамирчид оролцож байна.

- 2020 онд Азийн хүүхдийн спортын наадам манай улсад зохион байгуулагдана. Энэ наадамд Булган аймгийн тамирчдыг цана тэшүүрийн шигшээ багт оруулж амжилт гаргахаар одооноос бэлтгэлээ хангаж эхэлсэн. Аймгийн биеийн тамир спортын газар дасгалжуулагч авч ажиллуулсан нь үр дүнд хүрлээ. Зөвхөн Булган сумын ерөнхий боловсролын 2 сургуулиас 30 гаруй хүүхэд тэшүүрийн тэмцээний бага насны ангилалд оролцож байна гэж аймгийн биеийн тамир спортын газрын дарга А.Ханддорж ярилаа.

Аймгийн баяр наадмын цэнгэлдэх хүрээлэнд энэ жил мөсөн гулгуурын талбай засч, уралдаан тэмцээн зохион байгуулж байгаа юм.

Өнгөрсөн жилийн улсын аварга шалгаруулах өсвөр үеийн тэшүүрийн тэмцээнд багийн дүнгээр 2-р байранд шалгарсан амжилтаа ахиулахаар бэлтгэлээ хангаж байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ