Эрдэнэдалайн ахмадууд спортоор нааддаг өдөртэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 15:05:04

Сар бүрийн 15- ныг ахмадууддаа зориулан “Дуулах өдөр” дуун цэнгүүний өдөр болгох шийдвэрийг Эрдэнэдалай сумын Засаг дарга гаргаснаар тус сумын ахмадууд зөвхөн ахмадын баяраар биш сар бүр чөлөөт цагаа хамтдаа өнгөрүүлдэг уламжлалт өдөртэй болжээ.

Сумын төсөвт байгууллагууд ээлж дараагаар “Дуулах өдөр” дуун цэнгүүнийг зохион байгуулдаг байна.Энэ үеэр ахмадууд хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулж, цэнгээнт бүжиг бүжиглэн, дуулж цэнгэдэг бөгөөд энэ нь тэдний хувьд нэг ёсондоо эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн, сэтгэл зүйн эерэг нөлөөлөл үзүүлдэг үйл ажиллагаа болж хэвшжээ.

Энэ оноос эхлэн ахмадууд дуулах өдөртэйгээ хослуулан сар бүрийн 14- нийг мөн гар бөмбөг, спорт тоглоомын өдөр болгосон байна.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ