Мянган даалингийн баяр Монголд анх удаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-06 19:44:41

Өмнөговь аймагт мянган даалингийн баяр болж үйлчин бүсгүйчүүд цуглалаа.

Энэ баяр Өмнөговь аймагтаа төдийгүй улсын хэмжээнд анх удаа болж байгаагаараа онцлог юм. "Дэлгэрэх-Ухаан" ТББ-аас тус аймгийн 15 суманд "Үнэтэй даалингийн-Үнэгүй сургалт"-ыг 2014 оноос хойш зохион байгуулсан ажээ. Тэд ийнхүү  сурсан зүйлээрээ үзэсгэлэн гаргаж, иргэдэд худалдаалан олны нүдийг хужирлалаа. 

Тус аймгийн мянга гаруй иргэний дан зүү ороож урласан 1100 гаруй даалин тус үзэсгэлэн худалдаанд тавьсан байна. Монголын уламжлалт зүү ороож урлах үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой арга хэмжээг энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Даланзадгад суманд зохион байгуулсан юм. Дээрх арга хэмжээний үер Өмнөговь аймгийн 15 сум тус бүрээс нэг шилдэг даалин урлаач, аймгийн аварга 10 урлаачийг шалгаруулж шагнаж урамшууллаа.

Энэ үеэр Баяндалай сумын уугуул Ш.Отгонтуяагийн Чингис хааны хөргийг даалин дээр урласан бүтээл олны анхаарлыг ихэд татаж байлаа.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ