Ачит Жадо Ринбүчэ Завхан аймагт мориллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы Засаг даргын урилгаар Ачит Жадо Ринбүчэ Завхан аймагт морилон саатаад буцав.
Энэ үеэр Ачит Жадо Ринбүчэ багш Завхан нутгийн иргэд, сүсэгтэн олонд насны авшиг хүртээв."Насны авшиг" нь хүмүүний амь насыг уртасгах, эд таваарыг арвитгах, хорлолоос аварч дууддаг учиртай. Сонирхуулахад Жадо Ринбүчэ нь хөдөө орон нутгийн хийдүүдээр айлчилж, сүсэгтэн олонд бурханы сургаал ном айлдаж, бурханы номын авшиг зан үйл өгөх зэргээр манай оронд бурханы шашныг дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсэд маш их хувь нэмрийг оруулж байгаа багш юм. Тэрээр 1954 онд Төвдийн нийслэл Лхас хотын ойролцоох Тэнгэр нуур хэмээх газар мэндэлжээ. Гурван настайд нь 14-р Далай ламаас Жадо хийдийн хамба ламын 6-р дүрээр тодруулсан байна. Тэрээр Далай ламын дэргэдэх Намжил дацанд 1992 оноос багшаар томилогдон 2005 он хүртэл ажиллаж байгаад тус хийдийн хамба ламын ширээнд залагджээ.
Б.Мягмарсүрэн
Сэтгэгдлүүд