Аутизмтай хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД"Аутизм Монгол-АНД" ТББ, Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран аутизмын эмгэгтэй болон оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмийн харилцаанд оролцоход аюулгүй байдлыг хангах ажлыг үе шаттай зохион байгуулахаар тохиролцжээ.
Мөн Улаанбаатар хотын хэмжээнд цагдаагийн ажилтнуудад Аутизмын эмгэг болон аутизмын эмгэгтэй хүүхдүүдийн онцлогийн талаар үе шаттай мэдээлэл өгөх гэнэ. Улаанбаатар хотын цагдаагийн газраас Монгол Улсын иргэн бүрийн нийгмийн хариуцлага, ухамсрыг дээшлүүлэх, гэр бүлийн харилцаанд амьдралын зөв хэвшил, эерэг нөлөөллийг төлөвшүүлэх зорилгоор "Бүтэн хайраа гэр бүлдээ" зорилтот аян өрнүүлж байгаа юм. "Аутизм Монгол - АНД" ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Нямгэрэл аяны хүрээнд дээрх ажлуудыг зохион байгуулах ба эхний ээлжинд Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг, Түр хамгаалах байрны дарга Цагдаагийн хошууч Д.Сэржмядаг нартай уулзаж тус аяны хүрээнд хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Б.Туул