“МАК” ХХК ботго бүрт 20 мянган төгрөгийн урамшуулал олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-02-15 14:42:35

Дорноговь аймгийн Мандах сумын Цагаан суваргын зэсийн ордыг эзэмшиж байгаа “МАК” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ сарын 15-нд тус компани сумын төвд өдөрлөг зохион байгуулж уурхайн үйл ажиллагаагаа танилцуулж, 2016 онд малчдын бойжуулсан 1269 ботго тус бүрт 20 мянган төгрөгийн урамшуулал олголоо.

Мөн 165 орчим ахмад настанд цай, гурил, будаа зэрэг гарын бэлэг гардуулж, үндэсний бөхийн барилдаан зохион байгуулсан байна.

Дашрамд дурдахад Мандах сум 2015 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр  6000 гаруй тэмээ тоолуулсан нь өмнөх оныхоос өсчээ.

Цагаан суваргын зэсийн ордыг эзэмшиж байгаа “МАК” компани тус сумын малчдын шинээр бойжуулсан ботго тус бүрт 20 мянган төгрөгийн урамшуулал олгодог уламжлалтай юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ