190 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-02-15 15:58:48

Дорноговь аймгийн Улаанбадрах сум энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн 190 гаруй сая төгрөгөөр бүтээн байгуулалт хийхэр төлөвлөжээ.

Хөдөөгийн багуудад малын  гурван худаг ус гаргах ажилд нийт 60 гаруй сая төгрөг зарцуулах бол үлдсэн хөрөнгөөр шинээр ахмадын өргөө барьж, төсвийн байгууллагын засвар үйлчилгээг хийх гэнэ.

Орон нутгаас сум орны хөгжил дэвшлийг хурдасгах, бүтээн байгуулахад анхаарал хандуулж сүүлийн жилүүдэд улсын төсвөөс нэг тэрбум 735 сая орчим төгрөг, Орон нутгийг хөгжүүлэх сангаас 900 орчим сая төгрөгийн хөрөнгийг Улаанбадрах суманд оруулж шинээр хүүхдийн дотуур байр, ахуйн үйлчилгээний төв, шилэн кабелийн үйлчилгээг ашиглалтад оруулсан байна.

Мөн соёлын төвийн барилгаа иж бүрнээр  шинэчилж, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломжийг нээж, зам талбайгаа шинэчлэж, малчдынхаа амьжиргааг  дэмжиж, гэрэлтүүлэг, тохижилт үйлчилгээний  олон ажлыг  шамдан хийжээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ