Төсөв батлагдаагүйн улмаас төсвийн зарлага 34,6 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн төсвийн зарлага санхүүжилт 2017 оны нэгдүгээр сарын байдлаар 1,1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2,1 тэрбум мөгрөг буюу 34,6 хувиар буурсан байна. Зарлага ингэж буурах болсон гол шалтгаан нь аймгийн төсвийг батлаагүй байгаатай холбоотой юм байна.
Намууд хоорондын үл ойлголцлоос болж өнөөг хүртэл Сүхбаатар аймгийн ИТХ хуралдалгүй, төсөв төлөвлөгөөгөө батлаагүй ирсэн. Хэдийгээр төсөв батлагдаагүй ч аймгийн засаг дарга бүрэн эрхийнхээ дагуу Сангийн яамнаас зөвшөөрөл авч төрийн албан хаагчдын нэг сарын цалин болоод тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийг олгоод байсан юм. Удахгүй сар шинийн баяр болно. Хоёр сарын цалин, тэтгэвэр тэтгэмжийн асуудал дахин гарна. Иймд аймгийн ИТХ маргааш буюу 02 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж 2017 оны төсөв, аймгийн засаг даргын 2016-2020 он хүртэл хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлахаар болжээ.
Харин аймгийн төсвийн нийт орлого нэгдүгээр сард 3,7 тэрбум төгрөг болсон нь өмнөх оноос 0,1 тэрбум буюу 3,3 хувиар өсчээ.
Т. Одончимэг