Сумын сургуулийн ариун цэврийн байгууламжийг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-17 00:11:33

Сумын сургуулийн хүүхдүүд агааржуулалтгүй, гэрэл, хаалгагүй, бохир модон жорлон ашиглаж байгаа нөхцлийг халахаар Мобиком корпораци “Дэлхийн Зөн” Олон улсын байгууллага хамтран “Сумын сургуулийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах” төслийг дөрвөн жилийн өмнө эхлүүлсэн. Энэ төсөлд Дундговь аймгийн Хулд сумын сургууль хамрагдахаар болсон байна.

Монгол орны хөдөөгийн иргэдийн дөнгөж 29 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангахуйц усны эх үүсвэрт холбогдсон нөхцөлд аж төрдөг гэдэг судалгаан дээр үндэслэн Мобиком корпораци “Сумын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Өнгөрсөн жил Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Говийн ирээдүй” цогцолбор сургууль, Эрдэнэдалай сумын дунд сургууль энэ төсөлд хамрагдаж, сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болсон. Сайнцагаан, Эрдэнэдалай сумын сургуулийн ариун цэврийн байгууламжид Мобиком корпораци 54.1 сая, “Дэлхийн Зөн” Олон улсын байгууллага 36.4 сая, Дундговь аймаг өөрийн хөрөнгө оруулалтаар 60 сая төгрөгийг тус тус зарцуулсан юм. Энэ жил Хулд сумын сургуулийн ариун цэврийн байгууламжийг ч мөн ийм маягаар хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн хийх ажээ.  

Т. Отгонтуяа 

Холбоотой мэдээ