БНХАУ-аас нэг иргэнийг шилжүүлэн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-02-17 17:59:37

Монгол Улсын иргэн А-г цагдаагийн байгууллага БНХАУ-ын талаас энэ сарын 15-ны өдөр шилжүүлэн авчээ. 

Иргэн А нь ӨМӨЗО-ны Манжуур хотод саатуулагдаж байсан юм. Гэмт этгээд шилжүүлэн өгөх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээний дагуу дээрх иргэнийг эх оронд нь авчирсан байна.

Дээрх гэрээ байгуулагдсанаас хойш хоёр улсын хооронд гэмт этгээд шилжүүлэн авсан анхны тохиолдол болсон аж.

Б.Туул

Холбоотой мэдээ