ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан эсэх талаар мэдээлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол Улсын Засгийн газар, ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр өнгөрсөн оны сүүлчээс хэлэлцээр хийж эхэлсэн.
Уг хэлэлцээрийн явц нааштай үргэлжилж байгаа тул ойрын хугацаанд шийдэгдэнэ хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан.
Тэгвэл уг хэлэлцээрийн үр дүнгийн талаар энэ сарын 19-ний ням гаригт Сангийн яамнаас 11 цагт, Олон улсын валютын сангаас 13 цагт Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийхээр зарлав.
Б.Туул