Найман мянга гаруй хүн газраа хувьчилж авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн хэмжээнд арав орчим мянган иргэн газар өмчилж авахаар өргөдөл гаргаснаас 8.4 мянган иргэнд 753.2 га газар өмчлүүлэхээр шийдвэр гарсан байна.
Зөвхөн энэ оны эхний 9 сард 422 иргэний өргөдлийн жар гаруй хувийг, аж ахуйн зориулалтаар газар эзэмшихээр хүссэн 24 иргэний өргөдлийг бүрэн барагдуулжээ.
Энэ онд эхийн төрөлт нэмэгджээ
Оны эхний 9 сард аймгийн хэмжээнд 1046 эх амаржиж бүх хүүхэд эсэн мэнд бойжиж байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 51-ээр, хүүхдийн тоо 52 –оор нэмэгдсэн байна. Нялхсын эндэгдэл 14 болж, өмнөх оны мөн үеэс 8 хүүхдээр буурч, харин 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өмнөх оны мөн үетэй адил түвшинд байна.
Халдварт өвчнөөр 597 хүн болон Улаан бурхан өвчнөөр 90 хүн өвчилж, өвчлөл нь зогссон байна.
Сүхбаатар аймаг. Г.Сүхээ