Засаг даргын гарын бэлгийг 78 ахмад хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-18 14:24:28

Дундговь аймгийн Засаг дарга улаагчин тахиа жилийн сар шинийн баярын гарын бэлэгээ ахмадуудаа илгээж байна. Засаг даргын бэлгийг энэ жил 78 ахмад настан хүлээн авна.

Дундговь аймагт 4 мянга гаруй ахмад настан аж төрдөг. Үүн дотор 90 болон түүнээс дээш настай 82  ахмад настан бий. Монгол Улсын Ерөнхийлөгч 100 болон түүнээс дээш настай, аймгийн Засаг дарга 90- 99 настай, сумын Засаг дарга 80- 89 настай ахмадууддаа сар шинийн бэлэг тус тус гардуулдаг уламжлалтай.

Аймгийн Засаг даргын хувьд энэ удаа ахмадууддаа үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн ноолууран ороолт бэлэглэж байна. Үүн дээр баярын идээний чихэр, эрүүл мэндийг дэмжих үзэмний шүүс, бүтэн жилийн турш өдөр тутмын нь хэрэглээ болж чаддаг цаг тооны бичгийг бэлгийн багц болгожээ.

Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлэг ирнэ. Ерөнхийлөгчийн бэлгийг Дундговь аймгийн Дэрэн сумын иргэн 103 настай С. Банзрагч, 102 настай Дэрэн сумын иргэн Д.Пагмасүрэн, Сайнцагаан сумын иргэн Я. Бадамжав, 100 настай Сайхан- Овоо сумын иргэн Ц. Цэдэн нар хүлээн авах юм.

Т. Отгонтуяа 

 

Холбоотой мэдээ