2200 гаруй ахмад маргаашаас эхлэн “Насны хишиг”- ээ авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-20 18:41:28

Дундговь /МОНЦАМЭ/Ахмадууд маргаашаас “Насны хишиг”- ээ авч эхэлнэ. Дундговь аймгийн хувьд нийт 209 сая 980 гаруй мянган төгрөгийн тэтгэмжийг ахмадуудад олгох юм байна.

“Насны хишиг” олгох болсонтой холбогдуулан энэ сарын эхнээс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар 65 болон түүнээс дээш насны ахмадуудын бүртгэлийг тодотгож эхэлсэн. Бүртгэл өнөөдөр дууссан бөгөөд урьдчилсан байдлаар нийт 2 мянга 285 ахмад насны хишиг авахаар болж байгааг аймгийн ХХҮГ- ын дарга Г. Хишигдаваа мэдээллээ.

Үүн дотор хамгийн олон буюу 951 нь 70- 79 насны ахмад байгаа бол 90- ээс дээш насны 68 ахмад байна. Одоогоор бүртгэлд хяналт хийгдэж байгаа бөгөөд эцсийн байдлаар маргааш өглөө бүртгэл баталгаажин гарна гэлээ.

“Насны хишиг” болгож ахмадуудад 50- 250 мянган төгрөгийг насны ялгаатайгаар олгох юм. Ахмадууд иргэний үнэмлэхтэйгээ өөрийн үйлчлүүлдэг банкинд ирж тэтгэмжээ авах ажээ.

Т. Отгонтуяа 

Холбоотой мэдээ