ОУХМ цаначин Б.Ачбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2017-02-23 11:37:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Финландын Лахти хотноо болж буй гүйлтийн цанын насанд хүрэгчдийн ДАШТ-ний лхагва гарагт зохион байгуулсан В зэрэглэлийн 10 км-ын уралдаанд ОУХМ Б.Ачбадрах гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртлээ.

Энэ зайд 28 орны 67 тамирчин хурд хүч, ур чадвараа сорьсон. Мөн уг зайд уралдсан ОУХМ Б.Амарсанаа 19 дүгээр байр эзэлжээ.

ДАШТ-д манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Халиуны удирдлага дор эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр нийт дөрвөн тамирчин оролцож байна. Эмэгтэйчүүдийн төрөлд уг зайд уралдсан ОУХМ Ч.Отгонцэцэг дөрөвт, А.Энхтуул есдүгээр байрт тус тус шалгарчээ. Тэмцээнд манай улсаас таван тамирчин өрсөлдсөн.

Д.Өлзий

 

Холбоотой мэдээ