Чөлөөт бөхийн ахмадуудад МЧБХ-ноос хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-23 12:02:20

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилээ угтаж өчигдөр МЧБХ-ноос “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд ахмад тамирчид, зүтгэлтнүүдээ хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

МЧБХ-ны Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар баяр хүргэж  “Цөөхөн хүн амтай Монгол Улсыг дэлхийн дэвжээнд өндөрт өргөсөн ахмад бөхчүүд, дасгалжуулагчид, шүүгчид та бүхний байгуулсан гавьяаг монголчууд, чөлөөт бөх сонирхогчид ямагт санаж, бахархдаг. Ирж байгаа сар шинийн баярыг тохиолдуулан ахмад буурлууд та бүхэндээ чин сэтгэлээсээ баяр хүргэж эрүүл энх байж урт удаан насалж залгамж халаа өнөө цагийн залуусаа үнэт зөвлөмжөөрөө тусалж дэмжиж байхыг хүсч байна.” хэмээн онцлов.

Энэ ёслолд МЧБХ-ны дэргэдэх Ахмадын зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ж.Мөнх-Очир, нарийн бичгийн дарга, улсын шүүгч Д.Алтанцэцэг, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, гавьяат тамирчин, улсын харцага Д.Сэрээтэр, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, гавьяат тамирчин М.Хойлогдорж, О.Энхтайван, гавьяат тамирчин, Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, гавьяат дасгалжуулагч Х.Намшир, гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин, улсын заан З.Дүвчин, улсын арслан Ж.Хайдав, улсын заан Д.Долгорсүрэн, Д.Мягмар, Ц.Санжаа, Ч.Гочоосүрэн, ОУХМ Д.Ганбат, Ж.Дамдинсүрэн, Ц.Лхайжав, Ж.Мягмаржав, Ш.Рагчаа, Б.Санжаа, Д.Хашбат, М.Цэрэнбат, ахмад дасгалжуулагч Т.Батчулуун, Г.Баясгалан, ДБНХ-ны Хүндэт шүүгч, гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн, олон улсын шүүгч Ж.Батболд, Б.Дашням, М.Лувсан-Иш, Р.Нэргүй нар уригдан оролцлоо. Мөн МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр Хүндэтгэлийн ёслолд байлцав.

ХУД-ийн БТСХ- ны ахмадын зөвлөлийн дарга, ахмад шүүгч Р.Нэргүй “Хөдөлмөр” нийгэмлэгийн 70 жилийн ойн медалиар МЧБХ-ны УЗ-ийн дарга, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Хөдөлмөрийн баатар З.Ойдов, гавьяат тамирчин О.Энхтайван, М.Хойлогдорж, ахмад бөх Ц.Лхайжав, олон улсын шүүгч Ж.Мөнх-Очир нарт гардуулж баяр хүргэсэн юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ