Нийслэлийн ЕБС-ийн сурагчид энэ сарын 30-наас амарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ЕБС-ийн III улирлын амралт энэ сарын 30-нд эхэлнэ.
БСШУСЯ-наас нийслэлийн ЕБС-ийн сурагчдыг энэ сарын 30-наас ирэх сарын 05-ны хооронд долоо хоног амрахаар шийдвэрлэлээ.
Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчид энэ сарын 23-аас ирэх сарын 05-ыг хүртэл хоёр долоо хоног амарна. Ингэхдээ тухайн орон нутгийн цаг үеийн нөхцөл байдлаас /хөл хорио тогтоосон, халдварт өвчин дэгдсэн, цаг агаарын хүндрэл, хаваржилт/ хамааран Засаг дарга сурагчдын амралтад зохицуулалт хийх эрхтэй аж.
Ж.Болор