Соёл урлагийнхан Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-03-15 14:23:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ сарын 13,14-нд Соёл урлагийн газрын Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцан арга зүйн зөвлөгөө өгч, сургалт зохион байгууллаа.

Сургалтад нийт 17 харьяа байгууллагын удирдлага, албан хаагчид хамарсан байна. Сургалтыг Ажлын хэсгийн ахлагч Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Шилэн дансны болон Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль” сэдвээр, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн ажилтан Л.Анхныбаяр, Д.Одонтуяа нар “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг” болон “Хөрөнгө орлогын мэдүүлэг” сэдвээр тус тус сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 Ажлын хэсэг БСШУСЯ, тухайн салбарт авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй иргэдийн материалыг нээлттэй хүлээн авч байгаа тул сонирхсон иргэд тус яамны байранд ирж АТГ-ын албан хаагчдад шууд хандах боломжтой аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ