Баруун бүсийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээний нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/ 2017 оны өсвөр үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн өнөөдөр Увс аймгийн Спортын ордонд нээлтээ хийлээ.
Нээлтэнд аймгийн удирдлагууд болон Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн багш дасгалжуулагчид, баг тамирчид оролцсон юм. Энэхүү тэмцээнд Увс аймгаас эрэгтэй, эмэгтэй 24 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа бөгөөд 5 аймгийн нийт баг тамирчдаас улсын аваргад оролцох эрэгтэй, эмэгтэй шигшээ багийг бүрдүүлэх юм байна. Нээлтийн үеэр волейболын спортын мастер Д.Эрдэнэбилэг, спортын дэд мастер С.Амараа нарыг Монголын Волейболын Холбооны Хүндэт тэмдгээр шагнасан юм. Уг тэмцээнийг аймгийн ЗДТГ, БТСГ, Волейболын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хоёр өдрийн турш үргэлжлэх аж.
Б.Батхүү