Дэлхийн хэмжээний бүжгийн фестивалийг Монголд анх удаа зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunzaya@montsame.mn
2017-03-18 16:44:13

Улаанбаатар/МОНЦАМЭ/Дэлхийн өнцөг булан бүрт болдог Салса, Бачата, Кизомба  бүжгийн шоу тоглолт сургалт, тэмцээн болох цогц арга хэмжээг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.

Уг фестивалийг  Монголын Салса бүжгийн холбооноос “Holiday Inn” зочид буудалд гуравдугаар сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.

Цогц арга хэмцээний тэмцээнийг шүүж, бүжгийн арвин туршлагаасаа хуваалцахаар Румын улсын  нэрт бүжигчин  Александра Ичим,  ОХУ-аас Андрей Корзун нар хүрэлцэн ирэхээр  болжээ.  Дөрөв хоног үргэлжлэх фестивалийн эхний хоёр өдөр багш нараар бүжиг заалган, тэдний үзүүлбэрээс сонирхох боломжтой аж.  

Харин энэ сарын 24-ны өдөр фестиваль Бачата тэмцээнээр үргэлжилж гуравдугаар сарын 25-нд Гала концерт болох юм байна.

Фестивалийн тасалбар  30-70 мянган төгрөг бөгөөд мэдээллийн дэлгэрэнгүйг "Social Dance Mongolia FB" хуудаснаас авч таксаа захиалах боломжтой аж.

 

Холбоотой мэдээ