Хөдөлмөрийн яам "А" үнэлгээ авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-21 17:34:23

Хөдөлмөрийн яам, түүний харьяа газрууд Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт амжилттай дүн үзүүлж “А” үнэлгээ авчээ.  

Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга С. Цэдэндамбаар ахлуулсан ажлын хэсэг Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвд ажиллаж дүгнэлтээ танилцуулсан байна. Архивын ерөнхий газрын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч Т.Эрдэнэчимэгийн танилцуулснаар архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад улсын үзлэг явуулахад Хөдөлмөрийн яам, түүний харьяа газрууд үзлэгт сайн бэлтгэсэн.  "Цахим засаг" үндэсний хөтөлбөр, "Байгууллагын архивын ажлын үндсэн заавар", Баримт бичгийн стандарт MNS 5140-1:2011, MNS 5140-2:2011, MNS 5140-3:2011, "Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар", "Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар" болон холбогдох бусад журам, заавруудыг хангалттай биелүүлснийг онцлов.

Б.Заяа

 

 

 

 

 

Холбоотой мэдээ