“Одон орон судлалын төв” байгуулах санал тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-03-22 13:40:23
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Оюут багийн иргэн Г.Баясгалан Эрдэнэт хотод “Одон орон судлалын төв” байгуулах санал гаргалаа.

“Үдэш оройн цагаар залуус гудамж талбайд амарч, зугаалж явахдаа энэхүү төвөөр орж, өөрсдийн мэдлэгээ тэлж, одод, эрхисийг дурандаж, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөдөг байх нь энэ төвийн зорилго гэж Г.Баясгалан хэлсэн юм. Одон орон судлалын төв нь  өндөр уулын оройд байх шаардлагагүй, харин иргэд, хүүхэд залуус орж гарч, эрдэм мэдлэгээ тэлэхэд зориулагдсан хотын төвд байгуулах нь илүү тохиромжтой гэнэ. 

Мөн шинжлэх ухаан, технологи, соёл, сэтгэлгээний томоохон төв болсон Эрдэнэтчүүдийн “Мэдлэгийн сан” байгуулах хүсэлтэй явдагаа аймгийн Засаг даргад уламжилсан юм. Г.Баясгалан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д инженерээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Түүний энэ хүсэлтийг орон нутгийн удирдлагууд судалж шийдвэрлэх боломж, гарц эрэлхийлж эргэн мэдээлэээр болжээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ