Эмч-яруу найрагчдын уран бүтээлүүд эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-03-23 10:09:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын анагаах ухааны зохиолчдын холбоо, МСНЭ-ийн Анагаах ухааны сэтгүүлчдийн салбар зөвлөл, Монголын ахмад эмч нарын холбоо, Эрүүл мэндийн яамтай хамтран  2017 оны олон улсын эмч нарын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд эмч-яруу найрагчдын шүлгийн дууны цэнгүүнийг энэ сарын 28-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.  

Энэхүү тоглолт нь олон нийтэд  танил болсон эмч яруу найрагчдын бүтээлийг мэргэжил нэгт хамт олон болон таалан үзэх дуртай үзэгч түмэндээ танилцуулахад чиглэж байна.

Уран бүтээлийн цэнгүүнд Төрийн шагналт, Ардын уран зохиолч хүний их эмч С.Эрдэнэ, Ахмад зохиолч  Н.Наваан-Юндэн, Төрийн шагналт Д.Нямаа, Д.Норов, СГЗ С.Оюун, Ай Төмөр-Очир болон бусад эрүүл мэндийн салбараас  төрөн гарч уран бүтээлээрээ ард түмэндээ танигдсан уран бүтээлчдийн шүлгээр бүтсэн 30 орчим дуу эгшиглэх юм.

Мөн тоглолтод олны танил болсон Г.Зуунай “Нутгийн чулуу”, З.Гүнсэн “Зулай цагаан Алтай”, Д.Нямаа “Дуулим талын хөөрхөн хүүхэн болж уу би”, Н.Наваан-Юндэн “Үхэрчин хүү Цэрэндорж”, С.Оюун “Хорвоод ганцхан ээждээ”, Л.Лувсандорж “Таван эрдэнэ”, Б.Дагданбазар “Ар цармын цэцэг, Г.Пүрэвдорж “Босоо хийморьтой эр хүн”, С.Бадамжав “Ээжийн цай” зэрэг дуу үзэгчдийн сонорыг мялаана.  

Тоглолтын тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ