ОХУ 2016 онд 15 тэрбум долларын зэвсэг экспортлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ2016 онд ОХУ 15 тэрбум долларын зэвсгийг дэлхийн зах зээлд нийлүүлсэн тухай ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин энэ сарын 22-ны өдрийн ОХУ-ын Зэвсэгт хүчин-Техникийн комиссын хуралдааны үеэр мэдэгдлээ.
Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн онтой харьцуулахад хагас тэрбум доллараар өссөн ажээ.
“ОХУ нь 52 улсыг зэвсгээр хангадаг бөгөөд шинэ гэрээ хэлэлцээрүүд хийгдсээр байна. Орос техник болон зэвсгийн найдвартай, үр дүнтэй байдлыг Ойрхи Дорнод, Сирид хийж буй терроризмын эсрэг ажиллагаанаас харж болно” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хуралдааны үеэр онцоллоо.
Дашрамд дурдахад дэлхийн зэвсгийн зах зээлийн 55 хувийг ОХУ, АНУ хангадаг бол БНХАУ – 6 хувь, Франц – 6 хувь, Герман – 5 хувийг тус тус хангадаг аж.
Москва хот
Л.Нандинцэцэг