Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-03-25 19:26:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарна гэж Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Энэ сарын 27-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.

 Энэ сарын 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг,  говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 28-нд Алтайн салбар уулс хоорондын хөндий, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 1-6 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө  7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 

Холбоотой мэдээ