Хүүхдүүд тамхигүй орчны төлөө хяналт тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-28 19:48:53

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймгийн хүүхэд залуус утаат тамхигүй орчныг бий болгох уриалга гаргажээ.

Завханы Гэр бүл хүүхдийн хөгжлийн төвийн дэргэдэх хүүхэд залуучуудын оролцооны байгууллагуудын хүүхдүүд насанд хүрэгчид болон үе тэнгийнхэндээ тамхигүй орчныг бий болгох долоо хоногийн аяныг эхлүүлжээ. Хүүхдүүд аяны хүрээнд гудамж талбай болон олон нийтийн газар тамхи татахгүй байх хяналтыг сайн дураар хэрэгжүүлэх ажээ. Түүнчлэн мэргэжлийн байгууллагуудтай хамтран тамхины хяналтын тухай хуулийг 1500 гаруй иргэнд сурталчилж, тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1026 ширхэг санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тараажээ.

Дашрамд Завханы төв Улиастайд тамхи худалдах зөвшөөрөлтэй 99 цэг салбар, 83 утаат тамхи татахыг хориглосон  газрууд болон  аж ахуйн нэгж, байгууллага байдаг ажээ. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ