Булгийн эхийг хамгаалснаар 30 гаруй айл өрхийн усан хангамж сайжирлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 11:55:50

Энэ онд малчдын бүлэг, нөхөрлөлүүдээс 7 булгийн эхийг 6,8 сая төгрөгөөр хашиж хамгаалсан байна.

Тухайлбал аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зохион байгуулж, Баян-Өндөр сумын Гиваан шанд, Ар худгийн булаг, Богд сумын Их наран, Ялаатайн булаг, Их булаг, Улаан булаг, Хайрхандулаан сумын Зоогийн булаг зэргийг хашиж, хамгаалснаар хүн, малын ундаа болсон булгийн усыг малын хөлийн талхагдал, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалан 30 гаруй айл өрхийн малын усан хангамж сайжраад байгаа юм.

Өвөрхангай аймагт 2008 оноос 2014 он хүртэл улс, орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөр, аж ахуйн нэгж, малчны бүлэг, нөхөрлөл, иргэд өөрсдийн хөрөнгөөр нийт 229 булаг шанд рашаан, голын эхийг хашиж хамгаалсан байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ