Өсвөрийн сагсан бөмбөгийн аваргуудыг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-30 18:29:41

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн аварга шалгаруулах Өсвөр үеийн сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр Спортын ордонд эхэллээ.

Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 26 баг өрсөлдөж байна. Улаангом сумын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан эрэгтэй 4, эмэгтэй 4 багаас гадна хөдөөгийн 18 сумаас баг тамирчид иржээ. Жил бүр уламжлал болон спортын хоёр төрлөөр зохион байгуулагддаг энэхүү тэмцээн хоёр өдрийн турш явагдаж аваргуудаа тодруулах юм байна.

Энэ жилийн тухайд бүх сумдаас баг тамирчид ирж оролцож байгаа нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгож байна хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнийг Биеийн тамир, спортын газaр Сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ